"Денежный Магнит" ХЗХ танилцуулга
Манай хоршоо нь 2012.06.08-ний өдөр "Эрдэнэт Үйлдвэр"" ТӨҮГ-ийн ҮЭХ-н дарга асан Б.Төгсбаярын санаачлагаар үйлдвэрийн нийт 26 уурхайчин хамт олон эвлэлдэн нэгдэж санхүүгийн эрх чөлөөнд хүрэх хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн үүсгэн байгуулахаар шийдвэрлэж 2012.07.16 өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэн 52 сая төгрөгний хувь нийлүүлсэн хөрөнгөтэй байгуулдагдсан. 2012.12.12-ны өдрийн билэгт сайн өдөр Санхүүгийн Зохицуулах хорооноос Хадгаламж, зээлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлөө авсан. Одоогоор нийт 480 гаран гишүүн, 2.8 тэрбум төгрөгний хөрөнгөтэй.Тэргүүлэгчдийн зөвлөл 5 хүн, Хяналтын зөвлөл 3 хүн, Зээлийн хороо 3 хүн, Ажлын алба 4 хүний орон тоотойгоор үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна. Бид Улс, орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлж цаашлаад төсөв бүрдүүлэх татварын орлогод хувь нэмэр оруулсаар ирлээ. Монголд анх удаа орон нутгийн санхүүгийн байгууллага Улаанбаатар хотод салбар байгуулсан түүхийг бичлээ. Цаашид манай байгууллага нь үйл ажиллагаагаа өргөжүүлэн Монгол улсын бүх орон нутагт хүрч ажиллахаар зорьж байна. Мөн сүүлийн үеийн технологийн дэвшилийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн гишүүддээ түргэн шуурхай үйлчилгээ үзүүлж байна. Бид гишүүдийнхээ сайн сайхан амьдралын төлөө санхүүгийн цогц үйлчилээг хамгийн найдвартай, түргэн шуурхай үзүүлэх. Ажилчдынхаа нийгмийн асуудлыг улс орны нийгэм эдийн засгийн өсөлт, орон нутгийн амжиргааны түвшинтэй уялдуулан байнга өсгөх бодлого баримтлан ажиллаж байна. Хоршооны эрхлэх боломжтой бусад ажил үйлчилгээг нэвтрүүлэх, гишүүдийн тоо болон активыг тогтмол нэмэгдүүлэх, Санхүүгийн зохицуулах хорооны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтмол ханган ажиллах болно.













