2021-04-06
Хоршоо нь 2021 оны 1 дүгээр сарын 26 өдөр "Грэйпсити Монгол" ХХК-тай хамтран Хадгаламж, зээлийн хоршоонд зориулсан Поларис вэб суурьтай программ хангамжийг гэрээнд заасан хугацаанд амжилттай нэвтрүүлж дууслаа. Мөн программ хангамж нэвтрүүлэхээс гадна хоршооны ажлын албаны 4 хүнд сургалтаар хангаж эрхийн бичиг гардуулан өглөө. Удахгүй хамтын ажиллагаагаа өргөжүүлж гар утасны апп хийхээр харилцан ярилцлаа.